A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ

2003 оны 7 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 174

Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол орны байгалийн ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах үйл ажиллагааг "Монголын байгаль орчныг хамгаалах холбоо", "Монгол орны байгалийн ургамлыг хамгаалах "Ургамал" холбооны консорциум" төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Байгаль орчны сайд У.Барсболдод зөвшөөрсүгэй.

2. Байгалийн ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах үүргийг гүйцэтгэж байгаа консорциумын үйл ажиллагаанд зохих хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Байгаль орчны сайд У.Барсболд, холбогдох шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД