- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИД ТАВИХ ХЯНАЛТЫГ ХҮЧТЭЙ БОЛГОХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨРИЙН ӨМЧИД ТАВИХ ХЯНАЛТЫГ ХҮЧТЭЙ БОЛГОХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1993 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 167
Төрийн өмч, төсвийн хөрөнгийн аиглалт, зарцуулалт, бүрэн бүтэн байдалд тавих хяналтыг хүчтэй болгох зорилгоор Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1-7 дахь хэсгийг Засгийн газрын 1996 оны 318 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
8.Сангийн сайд (Д.ДАВААСАМБУУ)-д даалгах нь:
а)аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэлд төрийн өмчийн хөдлөл, өөрчлөлт, үлдэгдлийг харуулах хавсралт бий болгож түүнийг үндэслэн төрийн өмчийн хөдлөлийн тайланг жил бүр гаргаж байсугай;
б)төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагуудаас арилжааны банкуудад хувь нийлүүлсэн хөрөнгө, түүнд ногдох ашгийн тооцоо гаргаж, хөрөнгө, ногдол ашгийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэж өгсүгэй;
/в-заалтыг Засгийн газрын 1996 оны 318 дугаар тогтоолоор 1дэх хэсгийг хүчингүй болгосон./
г)төрийн өмчийн аж ахуйн нэгж, төсөвт болон төсвийн санхүүжилт авдаг байгууллагуудын үндсэн ба эргэлтийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, төсөвт зардлыг хэмнэх үүднээс илүүдэл, хэрэгцээгүй хөрөнгийг түрээслүүлэх, дуудлагаар худалдах, туслах аж ахуй эрхлэх зэргээр орлогоо нэмэгдүүлэхэд нь бүх талын туслалцаа үзүүлж байсугай;
д)Засгийн газраас Олон улсын Валютын сантай тохиролцсон хөтөлбөрт заасны дагуу төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компаний үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох шалгуур үзүүлэлт, түүнийг дүгнэх журам, тэрчлэн дээрх компаниудын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, ерөнхий захирлын эдлэх эрх хэмжээ, тэдний ашиг, орлогыг хуваарилах талаар энэ онд багтаан холбогдох байгууллагуудтай хамтран үлгэрчилсэн зөвлөмж гаргасугай.
9.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаар тогтоолоор батлагдсан "Хандив өргөх, хандивласан хөрөнгийг эзэмших, ашиглах, захиранзарцуулахжурам"-ын хоёрдугаар зүйлийн 7-гийн "...байгууллага ашгаас байгуулсан сан зэрэг өөрийн мэдлийн хөрөнгөөсөө тус тус..." гэснийг төрийн өмчийн болон төсөвт байгууллагад хамааруулахгүй байхаар тогтоож, "Улс, орон нутгийн төсвөөс санхүүжилтээр авсан хөрөнгөөс хандив өргөхийг хориглоно" гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. /Засгийн газрын 1996 оны 318 дугаар тогтоолоор 9 дэх хэсгийг хүчингүй болгосон./
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ
Текст томруулах
A
A
A

1993 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр |
Улаанбаатар хот |