A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨРИЙН ӨМЧИЙГ 2002 ОНД ХУВЬЧЛАХ ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2002 оны 5 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 76

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2002 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөр"-ийн 1 дүгээр хавсралтад дор дурдсан агуулгатай 20 дугаар заалт нэмж, мөн хөтөлбөрийн 2 дугаар хавсралтын 8 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Аж ахуйн нэгжийн нэр Байршил (аймаг, хот, сум, дүүрэг) Үндсэн үйл ажиллагаа Төрийн эзэмшлийн хувьцаа Хувьчлах хугацаа /улирлаар/ Хувьчлах арга хэлбэр, нөхцөл
Нийт хувь үүнээс: хувьчлах хувь
20 Хөдөө аж ахуйн банк Улаанбаатар /аймаг, сумдад салбартай/ Банкны үйлчилгээ 100 100 П-IҮ Гадаад,дотоодын стратегийн хөрөнгө оруулагчдын дунд уралдаант шалгаруулалтын аргаар

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН