A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨРИЙН ӨМЧИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 501-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1998 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 94

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 болон 21 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газар хоорондын хоёр буюу олон талын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан хамтарсан үйлдвэрүүдийн зөвлөл болон удирдах байгууллагад төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод даалгасугай.

2.Хамтарсан үйлдвэрүүдийн Монголын талын хувь оролцоог хувьчлах бэлтгэл ажлыг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөрийн дагуу зохион байгуулан явуулж байхыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчийн төлөөллийн тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 267 дугаар тогтоол, "Монгголчехословакметалл" үйлдвэрийн зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 1997 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 95 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 1998 оны 2 дугаари сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоол, "Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1998 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ