- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ /Ховд цемент” төрийн өмчит үйлдвэрийн газар/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2003 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр
Дугаар 230
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ /Ховд цемент" төрийн өмчит үйлдвэрийн газар/
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ховд аймагт баригдсан цементийн үйлдвэрийг ашиглалтад орохтой холбогдуулан "Ховд цемент" төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсугай.
2. "Ховд цемент" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг баталж мөрдүүлэхийг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.
3. "Ховд цемент" төрийн өмчит үйлдвэрийн газрын жигд ажиллагаа, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж, мэргэжлийн туслалцаа үзүүлж ажиллахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, тус үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, түлш, эрдэс түүхий эдийн хангамж, ажиллах хүчээр бэхжүүлэхэд дэмжлэг,туслалцаа үзүүлэн холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
