A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 188

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дугаар заалт, 23 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон, орлогоороо зардлаа нөхөж чадахгүй, санхүүгийн талаар алдагдалтай ажиллаж байгаа Нийтийн аж ахуй, үйлчилгээний мэргэжлийн сургуулийг татан буулгаж, сургуулийн үндсэн болон эргэлтийн хөрөнгө, өр авлагын асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод даалгасугай.¬

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Гэгээрлийн сайд А.БАТТӨР