- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ, ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨРИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ, ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 162
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн тусгай албаны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоож, мөрдүүлэх хүртэл төрийн зарим байгууллагын албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг дор дурдсанаар төрийн зохих албан тушаалын ангилал, зэрэглэлд хамааруулсугай:
а/Төрийн хянан шалгах хорооны нарийн бичгийн даргыг Улсын Их Хурлын 1995 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан "Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны удирдах албан тушаалын ангилал,зэрэглэл"-ийн тэргүүн түшмэлийн АА-2-т, ахлах байцаагчийг эрхэлсэн түшмэлийн АА-5-д, Төрийн хянан шалгах хорооны хянан байцаагч, нийслэлийн хянан шалгах хорооны ахлах хянан байцаагч нарыг Засгийн газрын 1995 оны 132 дугаар тогтоолоор батлагдсан "Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны зарим албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн ахлах түшмэлийн АА-6-д, аймгийн хянан шалгах хорооны ахлах хянан байцаагчийг АА-7-д, хянан байцаагчийг АА-8-д, нийслэлийн хянан шалгах хорооны даргыг Засгийн газрын 1995 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан "Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн тэргүүн түшмэлийн ТЗ-12-т, аймгийн хянан шалгах хорооны даргыг эрхэлсэн түшмэлийн ТЗ-11-д;
б/Төрийн хянан шалгах хорооны туслах албан тушаал эрхэлж байгаа албан хаагчийг Засгийн газрын 1995 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн үйлчилгээний албаны албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн ТҮ-4-т;
в/шүүхийн ахлах гүйцэтгэгчийг Засгийн газрын 1995 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан "Зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаа, хорих байгууллагын төрийн тусгай албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ"-ний Тт-12-т, гүйцэтгэгчийг Тт-10-т.
2.Энэ тогтоолд дурдсан төрийн албан хаагчдын албан тушаалын цалинг зохих сүлжээний дагуу тогтоож 1995 оны 7 дугаар сарын 1-нээс тооцож олгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын Шадар сайд Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A

1995 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр |
Улаанбаатар хот |
1.Төрийн тусгай албаны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоож, мөрдүүлэх хүртэл төрийн зарим байгууллагын албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг дор дурдсанаар төрийн зохих албан тушаалын ангилал, зэрэглэлд хамааруулсугай:
2.Энэ тогтоолд дурдсан төрийн албан хаагчдын албан тушаалын цалинг зохих сүлжээний дагуу тогтоож 1995 оны 7 дугаар сарын 1-нээс тооцож олгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын Шадар сайд Л.ЭНЭБИШ