- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ИНСТИТУТ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ИНСТИТУТ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1994 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 19
"Төр, нийгмийн судлалын академийг өөрчлөн байгуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 1994 оны 1 дүгээр сарын 14ний 15 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын Удирдлагын хөгжлийн институтийг татан буулгаж, төсөв, орон тоо, хөрөнгийг Төр, нийгмийн судлалын академийн Засгийн газарт шилжиж ирсэн хөрөнгө, төсөв, орон тоотой нэгтгэх үндсэн дээр Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг энэ оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн байгуулж ажиллуулсугай.
2.Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төвийг Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн бүрэлдэхүүнд оруулахаар шилжүүлсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A

1994 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр |
Улаанбаатар хот |