A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ИНСТИТУТИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ТУХАЙ

1999 оны 2 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 15

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай тохиролцсоны үндсэн дээр зохион байгуулалтын бүтэц, орон тоогоо тогтоож байхыг Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн захирал Д.Бямбасүрэнд зөвшөөрсүгэй. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн орон тоо, бүтцийг тогтоох, дүрэм, төсвөөс олгох санхүүжилтийн хэмжээ, сарын цалингийн санг батлах тухай" Засгийн газрын 1994 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, мөн тогтоолоор баталсан "Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн дүрэм"-ийн 11 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Хууль зүйн сайд Л.ЦОГ