A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ИНСТИТУТИЙН БҮТЦЭД ЗАРИМ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1996 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 245

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Орон тоог хэмнэж, ажлын ачааллыг нягтруулах зорилгоор төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн төрийн бодлого судлах төв болон Зөвлөлгөө өгөх төвийг татан буулгаж, тэдгээрийн зарим чиг үүргийг эрхэлсэн нэгжийг орон тоо, төсөвтөө багтаан шинээр зохион байгуулах асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газартай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэхийг Төргийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн захирал Ц.Гомбосүрэнд зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1994 оны 52 дугаар тогтоолын нэгдүгээр заалтын "Төрийн бодлого судлах төв", "Зөвлөлгөө өгөх төв" гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ