A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

1996 оны 11 сарын 28 -ны өдөр

Дугаар 284

Улаанбаатар хот

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ЦЭРЭГ-СТРАТЕГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТЫН ТУХАЙ

Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, Монгол Улсын иргэний хамгаалалтын тухай хууль, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон иргэний цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагуудын удирдах зарим албан тушаалтны цэрэг-стратегийн бэлтгэл сургалтыг Батлан хамгаалах яамны Стратегийн судалгааны хүрээлэнг түшиглэн батлан хамгаалах зардалд багтаан 1997 оноос эхлэн зохион байгуулж байхыг Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжавт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Батлан хамгаалахын сайд Д.ДОРЛИГЖАВ