A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨСВИЙН ЗЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ

1996 оны 10 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 256

Монгол Улсын Засгийн газар, хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон улсын сангийн хооронд 1996 оны 7 дугаар сарын 22-нд байгуулсан "Архангай аймгийн хөдөөгийн ядуурлыг бууруулах төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төслийн зээлийн хэлэлцээрийн нөхцөлийн дагуу Засгийн газраас гаргах 30000 /гучин мянган/ ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг төвлөрсөн төсвөөс зохих журмын дагуу зээлээр олгохыг Сангийн яам /П.ЦАГААН/-д зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН