A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨСВИЙН ТӨЛБӨРИЙН ГҮЙЛГЭЭГ ТҮРГЭТГЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 133

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын төвлөрсөн төсвөөс арилжааны банкаар дамжуулан олгож байгаа санхүүжилт саатаж, тэтгэвэр, цалин хугацаандаа олгогдохгүй байгаатай холбогдон орон нутгаас тавьж байгаа хүсэлтийг харгалзан энэ оны 6 дугаар сард аймаг, сумдад олгох төвлөрсөн төсвийн санхүүжилт болон нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангуудаас олгох татаасыг Монгол банк, түүний орон нутаг дахь салбараар дамжуулан нийгмийн даатгалын хэлтэс, санхүүгийн хэлтэст шууд олгож байх арга хэмжээг Монгол банктай хамтран авч хэрэгжүүлэхийг Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам /Э.ГОМБОЖАВ/ нарт даалгасугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасны дагуу олгох санхүүжилтийн мөнгийг хатуу хяналт, хамгаалалттайгаар сумдад саадгүй хүргэж зохих газруудад зориулалтын дагуу олгохыг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ