- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСӨВ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨСӨВ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХИЙН ТУХАЙ
2001 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 19
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Батлан хамгаалах салбарын зэвсэглэл, техникийн шинэчлэл, төвлөрсөн журмаар хийгдэх их засвар, Батлан хамгаалах яамны бодлого, захиалгаар хэрэгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны ажил, гадаадад суралцагчдын сургалтын зардал, хөрөнгө оруулалтын төвлөрсөн төсвийнхөөс бусад урсгал зардлын төсвийн төвлөрүүлэн захирагчийн эрхийг Зэвсэгт хүчний ерөнхий штаб, Улсын иргэний хамгаалалтын газарт олгохыг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаад зөвшөөрсүгэй.
2. Эрхлэх ажлын хүрээний агентлагуудын төсвийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаад даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төсөв захиран зарцуулах эрхийн тухай" Засгийн газрын 2000 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА
Текст томруулах
A
A
A
