- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
1994 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 211
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1995 оны үндсэн чиглэлд заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор "Хүн амын нийгмийн баталгааг хангах ээлжит арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор баталсан "Төсөвт байгууллагын ажилтны хөдөлмөрийн хөлсний сүлжээ"-ний дагуу олгож байгаа хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 25 хувиар нэмэгдүүлэхээр тогтоосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хүн амын бодлого,хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ
Текст томруулах
A
A
A

1994 оны 12 дугаар сарын 21-ний өдөр |
Улаанбаатар хот |