- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ЗАРИМ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЖУРАМЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ЗАРИМ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЖУРАМЛАХ ТУХАЙ
1996 оны 8 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 185
Монгол Улсын Төсвийн тухай хуульд нийцүүлэн төсөвт байгуулагуудын санхүүгийн үндсэн болон туслах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулах, төсөвт хөрөнгөд бүтргэлээр тавих хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төсөвт байгууллагуудын хууль, тогтоомжоор зөвшөөрөгдсөн санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд төлбөртэй ажил, үйлчилгээ эрхлэх, төрийн өмч, төсвийн хөрөнгийг түрээслэх, худалдах замаар бизнесийн үйл ажиллагаа явуулж олсон орлого, өөрийн харьяанд туслах үйлдвэрлэл, аж ахуй эрхэлснээс олсон ашгийг "Төсвийн гадуурхи" хэмээх дансанд оруулж, тухайн байгууллагын үйл ажиллагааны тайлан, тэнцэлд тусгахгүй явж ирсэн дутагдлыг таслан зогсоож төсвийн байгууллага харилцагч банкинд нэг данстай болгох арга хэмжээ авахыг бүх шатны төсвийн захирагчид, Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
