- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСӨЛ ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨСӨЛ ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ
1998 оны 7 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 107
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Нидерландын Вант Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар улсын тусгай хамгаалалттай газар нутаг-Хустайн байгалийн нөөц газарт хэрэгжүүлж байгаа хамгаалалт, менежмент, судалгааны болон тахь нутагшуулах төслийг Монголын байгаль орчныг хамгаалах холбоонд гэрээний үндсэн дээр хариуцуулан гүйцэтгүүлэхийг Байгаль орчны сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
(Энэ тогтоолыг 2008-05-21-ний 186-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Байгаль орчны сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
