- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСӨЛ ДЭМЖИХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨСӨЛ ДЭМЖИХ ТУХАЙ
2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 206
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Үхэр, хонь, ямааны бруцеллёз өвчинтэй тэмцэх", "Үхрийн арьсны гууртах өвчинтэй тэмцэх" төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
2. "Үхэр, хонь, ямааны бруцеллёз өвчинтэй тэмцэх" төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөв, хандивлагч орнуудын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт, "Үхрийн арьсны гууртах өвчинтэй тэмцэх" төслийг мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын зардлаар санхүүжүүлж хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3. Төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг аймгуудаас авч нэгтгэн жил бүрийн I улиралд Засгийн газарт мэдээлж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
