- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСӨЛ ДЭМЖИХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨСӨЛ ДЭМЖИХ ТУХАЙ
2001 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 275
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн мал эмнэлгийн лабораторийн оношлогоо, шинжилгээний чадавхийг сайжруулах тухай заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Малын гоц халдварт өвчнийг оношлох чадавхийг бэхжүүлэх" төслийг зөвшөөрч дэмжсүгэй.
2. Малын гоц халдварт өвчнийг оношлох чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвийн тодотголоор шүлхий өвчинтэй тэмцэх ажилд төлөвлөсөн хөрөнгөөс санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт даалгасугай.
3. "Малын гоц халдварт өвчнийг оношлох чадавхийг бэхжүүлэх" төслийг 2002 оны 1 дүгээр улиралд багтаан хэрэгжүүлж малын гоц халдварт өвчнийг цаг алдалгүй оношлон тэмцэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлээд Засгийн газарт танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
