A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

2003 оны 3 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 77

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Цагдаа, гал түймэртэй тэмцэх, эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээний шуурхай байдлыг дээшлүүлэх зорилгоор "Холбоо, хяналт, мэдээллийн сүлжээ" төслийг гадаадын буцалтгүй тусламж, урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2003-2004 онд хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт зөвшөөрсүгэй. .

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ