- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСЛИЙН ДОТООД САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨСЛИЙН ДОТООД САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ
1998 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 178
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу "Монгол нүүрс" төсөл, мөн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу "МОН-П4", "МОН-П5" төслийн хүрээнд "Багануур", "Шивээ-овоо" уурхайнуудын технологийн шинэчлэл, өргөтгөлд зориулан импортоор нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийн нэмэгдсэн өртгийн болон гаалийн татварыг уг төслийн дотоодын санхүүжилтэд оруулж тооцохыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй..
/1999 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
