A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2000 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 79

Баянхонгор аймгийн дэд бүтцийг сайжруулах талаар 1996-2000 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн тухай Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүүгийн сонсголыг авч хэлэлцээд Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Арвайхээр-Баянхонгорын чиглэлд барих хайрган хучилттай замын барилгын ажлыг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн төслөөр санхүүжүүлэх болсонтой холбогдуулан зураг төслийг гүйцээн боловсруулах, зам ангийн техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг 2000 оны 9 дүгээр сард багтаан хэрэгжүүлж, авто зам барих ажлыг эрчимжүүлэхийг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүүд даалгасугай.

2.Баянхонгор сумыг төвийн эрчим хүчний сүлжээнд холбох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барих төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр хандивлагчдын зөвлөлгөөнд оруулж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Н.Туяа, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.БАТХҮҮ