A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТҮҮХ,СОЁЛЫН ХОСГҮЙ ҮНЭТ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР ТҮР ХУГАЦААГААР ГАРГАХ ТУХАЙ

2000 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 68

Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл болох "Хүннүгийн үеийн ширдэг"-ийг Франц Улсын Парис, Испани Улсын Барселон, Мадрид хотуудад гарах "Нүүдэлчдийн алт: Их Александраас Чингис хаан хүртэл" сэдэвт олон улсын үзэсгэлэнд оролцуулах зорилгоор улсын хилээр 2000 оны 5 дугаар сарын 20-ноос 2001 оны 7 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаагаар гаргахыг зөвшөөрсүгэй.

2.Дээрх түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтын найдвартай нөхцөлийг хангаж тогтоосон хугацаанд эргүүлэн авчрахад хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн сайд А.Баттөрд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Гэгээрлийн сайд А.БАТТӨР