- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮЙМРИЙН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТҮЙМРИЙН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 189
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Дор дурдсан арга хэмжээг 1994 оны 11 дүгээр сарын 20-ны дотор багтаан авахыг Сангийн сайд Д.Даваасамбууд даалгасугай:
а)Халх гол, Матад сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраахад зарцуулсан болон түймрийн голомтоос малчид, мал сүргийг гаргахад зарцуулах шатахууны үнийг төлөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Дорнод аймагт 5,0 /таван/ сая төгрөгийг 1994 оны төсвийн нөөцөөс гаргаж өгөх;
б)түймрийн голомтоос мал сүргийг гаргах, холбооны шугамыг сэргээх, хилийн хамгаалалтыг зохион байгуулах, зарцуулсан шатахууны зардлыг нөхөхөд нь зориулан Хилийн цэрэгт 1994 оны төсөвт нь багтаан 20,0 сая төгрөгийг гаргаж өгөх.
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах шатахууныг саадгүй олгож байх талаар "Нефть импорт концерн" хувьцаат компанид чиглэл өгч хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Худалдаа,үйлдвэрийн сайд Ц.Цогтод даалгасугай.
З.Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дахь Халхын голын бетон гүүрийг 1995 оны хавар мөс хайлж, цөн түрэхээс өмнө засварлаж дуусгах арга хэмжээ авахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.Сандалхан, Дорнод аймгийн Засаг дарга Батсүх нарт үүрэг болгосугай.
4.Хилийн холбооны шугамыг яаралтай сэргээж, хил хамгаалалтыг сулруулахгүй байх зохион байгуулалтын бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Ш.Жадамбаа, Хилийн цэргийг удирдах газрын дарга П.Сүндэв нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Батлах хамгаалахын сайд Ш.ЖАДАМБАА
Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ
Текст томруулах
A
A
A

1994 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр |
Улаанбаатар хот |