A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТҮЙМЭР УНТРААХ, ХОР УРШГИЙГ НЬ АРИЛГАХ ТАЛААР АВАХ НЭМЭГДЭЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 108

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын байнгын онцгой комисс /Ч.ПҮРЭВДОРЖ/, бүх шатны Засаг дарга нарт даалгах нь:

а/асч байгаа түймрийн голомтуудыг шуурхай унтраах, түймэр нэмж гаргахгүй байхын тулд хүч хэрэгслийг оновчтой зохион байгуулж, хяналт шалгалтыг сайжруулах арга хэмжээ авсугай;

б/түймэрт нэрвэгдэгсдэд туслах ажлыг газар дээр нь зохион байгуулж тусламжийг шуурхай хүргүүлэх арга хэмжээ авсугай.

2.Түймрийн шалтгаан, гэм буруутай этгээдийг тогтоох ажлыг шуурхай зохион байгуулж, тэдгээрийн гэм хорын талаар нийтэд байнга мэдээлж байхыг Цагдаагийн ерөнхий газар /Б.ПҮРЭВ/, Радио, телевизийн хэрэг эрхлэх газар /Ө.ЭНХТҮВШИН/-т даалгасугай.

З.Түймэр унтраах, нэрвэгдэгсдэд туслах зориулалтаар төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, гадаад орон, олон улсын байгууллагаас ирүүлж байгаа тусламжийг төвлөрүүлэн зориулалтын дагуу хатуу хяналттайгаар зохистой ашиглах арга хэмжээ авахыг Улсын байнгын онцгой комисс /Ч.ПҮРЭВДОРЖ/-т даалгасугай.

4.Байгалийн хурын нөөцийг шинжлэх ухаан, технологийн ололт, газрын хүч хэрэгсэлтэй хослон ашиглах замаар түймэр унтраах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Улсын байнгын онцгой комисс /Ч.ПҮРЭВ- ДОРЖ/, Байгаль орчны яам /З.БАТЖАРГАЛ/-д даалгасугай.

5.Түймрийн цагийн байдал, тэдгээрийн байршил, тархалтын талаархи сансрын мэдээлэл, зургийг холбогдох аймаг, суманд өдөр тутам гарган өгч байхыг Байгаль орчны яам /З.БАТЖАРГАЛ/-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын шадар сайд Ч.ПҮРЭВДОРЖ