- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2008 оны 64-р хүчингүй/
2004 оны 10 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 203
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Түлш, эрчим хүчний яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
-Эрчим хүчний бодлого, зохицуулалтын газар (Эрчим хүчний төлөвлөлт, зохицуулалтын хэлтэс, Сэргээгдэх эрчим хүчний хэлтэстэй);
-Түлшний бодлого, зохицуулалтын газар;
-Эдийн засаг, мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэлтэс, Мэдээлэл технологийн хэлтэстэй);
2. Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй. .
3. Түлш, эрчим хүчний яамны орон тооны хязгаарыг 80, зардлын төсвийн хязгаарыг (хөтөлбөр, төслийн дотоод урсгал зардал, олон улсын байгууллагын гишүүний татварыг оролцуулахгүйгээр) 318.0 (гурван зуун арван найман) сая төгрөгөөр тогтоосугай.
4. Түлш, эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийг байгуулж түүнийг үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжих зарчмаар ажиллуулан зохион байгуулалтын бүтэц, дүрмийг баталж мөрдүүлэхийг Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүүд даалгасугай.
5. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлагдсантай холбогдуулан Түлш, эрчим хүчний ерөнхий газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу татан буулгах арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүүд даалгасугай.
Текст томруулах
A
A
A
