A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ 1993-1994 ОНЫ ӨВЛИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 3 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 35

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн 1993-1994 оны өвлийн бэлтгэлийг энэ оны 10 дугаар сард багтаан хангахын хамт үйлдвэрлэлийн бүх шатанд технологийн болон хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Түлш,эрчим хүчний сайд н.Жигжид, аймаг, нийслэлийн Засаг дарга, Эрдэнэт, Дархан, Чойр хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.

2.Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмжийн засварт шаардагдах сэлбэг, материал болон нүүрс олборлолт, хөрс хуулалтын ажилд хэрэглэгдэх машин механиз, худалдан авахад зориулан 35 сая ам.долларын эх үүсвэрийг хамтран шийдвэрлэхийг Худалдаа, үйлдвэрийн сайд н.Цогт, Сангийн сайд н.Даваасамбуу, Түлш, эрчим хүчний сайд н.Жигжид нарт даалгасугай.

3.Түлш, эрчим хүчий үйлдвэрүүдийг найдвартай ажиллуулах зорилгоор дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх мазут, аймаг, орон нутгийн эрчим хүчний үйлдвэр, нүүрсний уурхайд нийлүүлэх дизелийн түлш, тос, авто бензинийг энэ тогтоолын хавсралтад заасан хэмжээг баримтлан сар бүрийн нарийвчилсан хуваарийн дагуу тээвэрлэн хүргэх арга хэмжээг Түлш, эрчим хүчний яамтай хамтран авч хэрэгжүүлэхийг "Нефть импорт" концерн (н.ОЮУНГЭРЭЛ)-д даалгасугай.

4.Ирэх өвөл хэрэглэх нүүрсний 50-иас доошгүй хувийг энэ оны 10 дугаар сарын 1-ний дотор хэрэглэгчдээр татан авахуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Эрдэнэт, Дархан, Чойр хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт, 10 дугаар сарын 1 гэхэд Төвийн эрчим хүчний системийн дулааны цахилгаан станцуудад 460 мянган тонноос багагүй нүүрс нөөцлүүлсэн байхыг Түлш, эрчим хүчний сайд н.Жигжидэд тус тус даалгасугай.

Үүнтэй холбогдуулан дулааны улиралд төсөвт байгууллагууд нүүрс татан авч нөөцлөхөд шаардагдах хөрөнгийн асуудлыг 1993 оны 3 дугаар сард багтаан шийдвэрлэж өгөхийг Сангийн яаманд даалгасугай.

5.Төмөр замын дэр мод болон уурхайн бэхэлгээний мод бэлтгэхэд зориулан Түлш, эрчим хүчний яам, Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газарт модны зохих нөөц бүхий газар олгох асуудлыг холбогдох аймгийн Засаг даргатай хамтран энэ 3 дугаар сард шийдвэрлэхийг Байгаль орчны сайд н.Батжаргалд даалгасугай.

6.Баруун гурван аймгийн цахилгааны хангамжийг сайжруулах зорилгоор Оросын Холбооны Улсын эрчим хүчний системтэй холбох өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын материал, тоног төхөөрөмжийг худалдан авах хөрөнгийн гадаад эх үүсвэрт зориулж эдгээр аймгаас нийтдээ 3000 тонн (амьдын жингээр) мал хил худалдаагаар гаргах асуудлыг махны бэлтгэл, хэрэглээний баланстай уялдуулан Баян-өлгий, Увс, Ховд аймгийн Засаг дарга нар болон холбогдох бусад яамдтай хамтран авч үзэж шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд н.Өөлдөд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Түлш, эрчим хүчний сайд Б.ЖИГЖИД