A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 112

Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн хөрөнгийн чадварыг дээшлүүлж, найдвартай ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Аймгуудын эрчим хүчний үйлдвэрт төвлөрсөн төсвөөс олгох татаасыг аймгийнх нь санхүүжилтэд оруулж байхын хамт дизель станц, халаалтын зуухыг цаашид алдагдалгүй ажиллуулах арга хэмжээг тухайн орон нутгийн онцлогт зохицуулан авч хэрэгжүүлэхийг Сангийн яам, эрчим хүч, геологи, уул уурхайн яам, аймгуудын Засаг дарга нарт даалгасугай.

2.Хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар тасалдуулахгүй найдвартай хангаж байх талаар өмчлөгтэй нь тодорхой гэрээ байгуулсны үндсэн дээр орон нутгийн дизель цахилгаан станц, халаалтын зуухыг хувьчлах ажлыг 1994 оны халаалтын улирал эхлэхээс өмнө зохион байгуулсан байхыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс, Эрчим хүч, геологи, уул уурхайн яам, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Эрчим хүч, геологи, уул уурхайн яаманд даалгах нь:

а)эрчим хүчний үйлдвэрүүдийн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг багасгах, дулааны цахилгаан станцуудын зарим зуухыг мазут хэрэглэхгүйгээр галладаг болгох, бололцоотой зарим сум, суурин газрыг цахилгааны төвлөрсөн хангамжийн сүлжээнд оруулах, цахилгаан дамжуулах шугамын бетон тулгуурыг дотооддоо үйлдвэрлэж хэрэглэх, цахилгаан,дулааны алдагдлыг багасгах замаар эрчим хүчний хангамжийг найдвартай болгож, эрчим хүч үйлдвэрлэх, түгээхэд гарах зардлыг хямдруулах арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй;

б)эрчим хүчний үйлдвэрлэлийн ачааллыг зохицуулж жигдрүүлэх зорилгоор шөнийн ээлжээр үйлдвэрлэл зохион байгуулсан хэрэглэгчдэд шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны үнийг нь хямдруулах зэргээр зохих урамшуулал үзүүлэх арга хэмжээ авсугай.

4.Аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрүүдэд эрчим хүчний үнийн зөрүүд 1993 онд олгох байсан санхүүжилтийн дутууг энэ оны эхний хагаст гүйцээж олгохын хамт аймгийн байгууллагуудын хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийн дутууг мөн хугацаанд бүрэн барагдуулах, цаашид сар тутам төлбөр тооцоог шуурхай хийлгэж байх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

5.Аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгах нь:

а)төсөвт байгууллагуудын хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөр тооцоог шуурхай болгохын тулд зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох гэрээ байгуулсны үндсэн дээр тэднээс эрчим хүчний үйлдвэртэй тооцоо нийлсэн акт баримтыг үндэслэн төсвийнх нь санхүүжилтэд төлбөрийг оруулан тооцож санхүүгийн байгууллагаас эрчим хүчний үйлдвэрүүдэд шууд шилжүүлэх арга хэмжээ авч ажилласугай;

б)эрчим хүчний хэрэглээг зохицуулж, зардал хэмнэх зорилгоор боломжтой үйлдвэрлэлийг шөнийн цагаар (22 цагаас дараа өдрийн 06 цагийн хооронд) явуулах ажил зохион байгуулсугай;

в)аймгийн төв, суурин газрын дулааны станц, уурын зуухны нүүрс тээвэрлэхэд аль болохоор бага зардал гаргах, үүнтэй холбогдуулан чиргүүл ашиглах, авто тээврийн сул гүйлтийг багасгах, сөрөг тээвэр гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласугай;

г)эрчим хүчний ашиглалт, нүүрсний хадгалалт, нөөцлөлтийн байдалд тавих хяналт, шаардлагыг өндөржүүлж, нүүрс, цахилгаан, эрчим хүчийг зүй бус аргаар ашиглах, зориулалт бусаар хэрэглэхтэй хийх тэмцлийг хүчтэй болгоход холбогдох байгууллагуудын хүч анхаарлыг төвлөрүүлэн зохион байгуулж, илэрсэн зөрчлийг тухай бүр таслан зогсоох, аливаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авч байсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.ЖИГЖИД