A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТҮРЭЭСИЙН БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

1994 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 18

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад нь зориулан байр түрээслүүлэхдээ ашиглалтын зардлаа нөхөж, хэт өндөр бус ашигтай байх нөхцөлийг тооцсон хөнгөлөлттэй тариф хэрэглэж байхын хамт байр түрээслэн авагчид нь үйлдвэрлэлээ тогтвортой явуулах бололцоотой байхаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан гэрээг 3-аас доошгүй жилийн хугацаагаар байгуулж байхыг төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын байр түрээслүүлэгч нарт даалгасугай.

2.Аж ахуйн нэгж, байгууллагад түрээслүүлж байгаа байрны түрээсийн төлбөрийн тариф, түрээслүүлэх хугацаа болон байр, инженерийн байгууламжийн ашиглалтын байдалд хяналт тавьж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд үйл ажиллагаагаа үр ашигтайгаар өргөтгөн хөгжүүлэх нөхцөл бүрдүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Дархан, Эрдэнэт, Чойр хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН