- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 250
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Яамдын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан "Яамдын орон тоо, цалингийн санг батлах тухай" Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 219 дүгээр тогтоол, "Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус яамны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 174 дүгээр тогтоол, "Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус яамны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1998 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоол, "Гэгээрлийн яамны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1999 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 178 дугаар тогтоол, "Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн тухай" Засгийн газрын 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр тогтоол, "Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай" Засгийн газрын 2001 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаар тогтоол, "Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай" Засгийн газрын 2001 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 6 дугаар тогтоол, "Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай" Засгийн газрын 2001 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 7 дугаар тогтоол, "Үйлдвэр, худалдааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай" Засгийн газрын 2001 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаар тогтоол, "Байгаль орчны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай" Засгийн газрын 2001 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр тогтоол, "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай" Засгийн газрын 2001 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоол, "Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай" Засгийн газрын 2001 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоол, "Яамдын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
