- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
2001 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 18
"Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" Улсын Их Хурлын 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 5 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Зарим барааг БНМАУ-ын улсын хилээр гаргахыг түр хориглох тухай" Засгийн газрын 1991 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 179 дүгээр тогтоол, "Зарим нэр төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлэхийг журамлах тухай" Засгийн газрын 1993 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
