A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг баталсантай холбогдуулан дор дурдсан иргэдийн тэтгэврийг зогсоосугай:

1/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тэтгэвэр авах нөхцөл, болзлыг хангаагүй;

2/ ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 5О-иас доош хувиар алдаж, тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа;

3/ /Энэ заалтыг 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2 дугаар зүйл.Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг доор дурдсанаар тогтооно:

Хэвлэх

1/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:

Эрэгтэй даатгуулагчийн төрсөн он

Өндөр насны тэтгэвэр тогтоох нас

1957 ба түүнээс өмнө

60 нас

1958

60 нас 3 сар

1959

60 нас 6 сар

1960

60 нас 9 сар

1961

61 нас

1962

61 нас 3 сар

1963

61 нас 6 сар

1964

61 нас 9 сар

1965

62 нас

1966

62 нас 3 сар

1967

62 нас 6 сар

1968

62 нас 9 сар

1969

63 нас

1970

63 нас 3 сар

1971

63 нас 6 сар

1972

63 нас 9 сар

1973

64 нас

1974

64 нас 3 сар

1975

64 нас 6 сар

1976

64 нас 9 сар

1977 ба түүнээс хойш

65 нас

2/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:

Эмэгтэй даатгуулагчийн төрсөн он

Өндөр насны тэтгэвэр тогтоох нас

1962 ба түүнээс өмнө

55 нас

1963

55 нас 3 сар

1964

55 нас 6 сар

1965

55 нас 9 сар

1966

56 нас

1967

56 нас 3 сар

1968

56 нас 6 сар

1969

56 нас 9 сар

1970

57 нас

1971

57 нас 3 сар

1972

57 нас 6 сар

1973

57 нас 9 сар

1974

58 нас

1975

58 нас 3 сар

1976

58 нас 6 сар

1977

58 нас 9 сар

1978

59 нас

1979

59 нас 3 сар

1980

59 нас 6 сар

1981

59 нас 9 сар

1982

60 нас

1983

60 нас 3 сар

1984

60 нас 6 сар

1985

60 нас 9 сар

1986

61 нас

1987

61 нас 3 сар

1988

61 нас 6 сар

1989

61 нас 9 сар

1990

62 нас

1991

62 нас 3 сар

1992

62 нас 6 сар

1993

62 нас 9 сар

1994

63 нас

1995

63 нас 3 сар

1996

63 нас 6 сар

1997

63 нас 9 сар

1998

64 нас

1999

64 нас 3 сар

2000

64 нас 6 сар

2001

64 нас 9 сар

2002 ба түүнээс хойш

65 нас

/Энэ зүйлийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ зүйлийг 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3 дугаар зүйл.

Хэвлэх

Нийгмийн халамжийн тэтгэвэр болон хүүхэд асарсны тэтгэмжийг Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр шинэчлэн тогтоосугай.

4 дүгээр зүйл.

Хэвлэх

1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундажаар бодож шинэчлэн тогтоосугай.

5 дугаар зүйл.

Хэвлэх

Үнэ, тариф, амьжиргааны өртгийн өөрчлөлт, тэтгэвэр бодох цалин, хөдөлмөрийн хөлсний хоорондын зохистой харьцааг Засгийн газраас тогтоож мөрдүүлсүгэй.

51 дүгээр зүйл. Малчинд тэтгэвэр тогтоох болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

/Энэ зүйлийг 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

6 дугаар зүйл. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд газрын дор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тэтгэврийн эрхийг хэвээр хадгална.

Хэвлэх

/Энэ зүйлийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/

61дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ.

Хэвлэх

/Энэ зүйлийг 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

62дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дараалсан хугацаа 2019 онд 6 жил, 2020 онд 7 жил, өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна.

Хэвлэх

/Энэ зүйлийг 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл. Энэ хуулийг 1997 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

/Энэ зүйлийн дугаарыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР