A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 134

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 1997 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан "Газар тариалангийн салбарт арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн нөхөн төлбөр олгох, урамшуулах журам"-ыг тариалалтад зориулж энэ оны 6 дугаар сарын 1-нээс хойш арилжааны банкнаас зээл авсан аж ахуйн нэгж, зээл олгосон арилжааны банкинд хамаарахгүй болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ

Сангийн сайд П.ЦАГААН

Хянасан: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.ЛХАГВАА