- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 201
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Говь" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн хувьцааг худалдах тухай Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 155 дугаар тогтоолоор батлагдсан "Уралдаант шалгаруулалт (тендер)-ын зар мэдээ"-ний "Урьдчилан шалгаруулах шалгуур" гэсэн хэсгийн "4. 100 хувь хувийн өмчийн этгээд байх" гэсний дараа "эсвэл Засгийн газраас олгосон хөрөнгийн эх үүсвэрийг хязгаарлагдмал байдлаар ашиглаж байгаа болон төрийн өмчийн оролцоо нь 10 хувиас илүүгүй аж ахуйн нэгжийг уралдаант шалгаруулалт (тендер)-д оролцуулах асуудлыг Төрийн өмчийн хороо тухай бүр нэгбүрчлэн авч үзэж шийдвэрлэнэ." гэж, мөн "Уралдаант шалгаруулалтын журам"-ын 4.1 дэх хэсэгт "4.1.5 Засгийн газраас олгосон хөрөнгийн эх үүсвэрийг хязгаарлагдмал байдлаар ашиглаж байгаа болон төрийн өмчийн оролцоо нь 10 хувиас илүүгүй аж ахуйн нэгжийг уралдаант шалгаруулалт (тендер)-д оролцуулах асуудлыг Төрийн өмчийн хороо тухай бүр нэгбүрчлэн авч үзэж шийдвэрлэнэ." гэж тус тус нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
