A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2001 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 202

Ядуурлыг бууруулж, өсөлтийг хангах хөтөлбөрийн урьдчилсан арга хэмжээний хэрэгжилтийг хангахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дансны тогтолцоог журамлах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаар тогтоолын З дахь заалтаас "...болон валютын тус бүр..." гэснийг хассугай.

2. Өөрийн байгууллагын валютын дансыг 2001 оны 9 дүгээр сарын 15-ны дотор хаалгах арга хэмжээ авахыг төсвийн эрх захирагч нарт даалгасугай.

З. Хариуцсан асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Засгийн газрын тусгай зориулалтын сангуудын судалгааг гарган, тэдгээр сангуудын 2001 оны эхний хагас жилийн тайлангийн хамт 2001 оны 9 дүгээр сарын 15-ны дотор Санхүү, эдийн засгийн яаманд ирүүлж цаашид улирал бүр тус яаманд тайлагнаж байхыг Сайд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН