- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 198
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2003 оны 26 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 162 дугаар тогтоолын хавсралтад Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "3.Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар" гэснийг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг "3.1. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар" гэж өөрчилсүгэй.
(Энэ тогтоолыг 2008-12-24-ний 64-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө. ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
