A

A

A

Бүлэг: 1979

/ЗГ-ын 2014 оны 48-р тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 6 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 155

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, гэрчилгээний тодорхойлолт, дүрэм батлах тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 51 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийн тухай дүрэм"-ийн "Хоёр" дахь хэсгийн З дугаар заалтыг "З. Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан Монгол Улсын болон гадаадын иргэнд 500.000 (таван зуун мянган) төгрөгийн дагалдах мөнгөн шагнал олгоно." гэж өөрчлөн найруулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН