- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2002 оны З дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 50
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Санхүү, эдийн засгийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус яамны бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 75 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай "ж" заалт нэмсүгэй:
"ж/Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй, хяналтын газар;
-Засгийн газрын байгууллагын бүртгэлийн бодлого, арга зүйн хэлтэс;"
2. Тогтоолын 2 дугаар зүйлийн "ж" гэснийг "з" гэж, "з" гэснийг "и" гэж тус тус өөрчилж, мөн зүйлийн "е" заалтын "-нягтлан бодох бүртгэл, магадлагааны хэлтэс" гэснийг хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
