- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2000 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 149
"Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2000 оны 32 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2000 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "г/Байгаль орчны яам" гэсэн хэсгийн "Төрийн захиргааны удирдлага, мэдээллийн газар /Санхүү, аж ахуйн хэлтэстэй/" гэснийг" Төрийн захиргааны удирдлагын газар /Санхүү, аж ахуйн хэлтэстэй/" гэж, "Байгаль орчны улсын хяналт, үнэлгээний газар" гэснийг "Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар" гэж тус тус өөрчлөн найруулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
