- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 98
Улс төр, нийгэм, эдийн засгийн бодлого, чиглэлд хүн ам болон хөгжлийн асуудлыг тусгахад дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр салбар хоорондын түншлэлийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, мэдээллээр хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтад дараахь нэмэлтийг оруулсугай:
44 | Хүн ам, хөгжлийн асуудлаархи үндэсний хороо | Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд |
.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
