- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2005-66-т/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2005 оны 5 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2005-66-т/
Дугаар 93
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 8.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 19 дүгээр хавсралт болгон дор дурдсанаар шинэчлэн баталсугай:
| Дарга | -Монгол Улсын Ерөнхий сайд |
| Орлогч дарга | -Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд |
| Гишүүд: | -Сангийн сайд; |
| -Байгаль орчны дэд сайд; | |
| -Барилга, хот байгуулалтын дэд сайд; | |
| -Батлан хамгаалахын дэд сайд; | |
| -Зам,тээвэр,аялал жуулчлалын дэд сайд; | |
| -Түлш, эрчим хүчний дэд сайд; | |
| -Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд; | |
| -Эрүүл мэндийн дэд сайд; | |
| -Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга; | |
| -Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга; | |
| -Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан Засгийн газрын референт; | |
| -Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч; | |
| -Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга /тохиролцсоноор/; -Монгол Улсын Их сургуулийн захирал; | |
| -Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал; | |
| -Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал; | |
| -Шинжлэх ухааны академийн нийгмийн ухааны салбарын бага чуулганы дарга; | |
| -Шинжлэх ухааны академийн физик, математик, химийн салбарын бага чуулганы дарга; | |
| -Шинжлэх ухааны академийн геологи, газар зүйн салбарын бага чуулганы дарга; | |
| -Шинжлэх ухааны академийн биологи, хөдөө аж ахуйн салбарын бага чуулганы дарга; | |
| -Шинжлэх ухааны академийн анагаах ухааны салбарын бага чуулганы дарга; | |
| -Шинжлэх ухааны академийн техник, технологийн салбарын бага чуулганы дарга. | |
| Нарийн бичгийн дарга | -Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга. |
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх