- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2006 оны 85 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Энэ тогтоолыг Засгийн газрын
2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 85 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2005 оны 5 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 94
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 18 дугаар хавсралт болгон хавсралт ёсоор баталсугай
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 2003 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 159 дүгээр тогтоол, "Бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 129 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 228 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
