- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 206
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтад дор дурдсан агуулгатай 46 дахь заалт нэмсүгэй:
46 | Зүүн хойд Азийн орнуудын хамтын ажиллагааг бүс нутгийн хөгжлийн шинэ нөхцөл,шаардлагад нийцүүлэн идэвхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх Засгийн газрын ажлын хэсэг | Санхүү, эдийн засгийн сайд |
2. "Түмэн бүс" хөтөлбөрийн гишүүн орны жилийн хандивт зарцуулах 25.0 мянган ам.долларыг 2004 оны улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
