- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2002-138-т/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2004 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 82
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2002-138-т/
2003-2012 оныг Ази, Номхон далайн бүсийн тахир дутуу иргэдийг дэмжих 10 жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтад дараахь нэмэлтийг оруулсугай:
48. | "Ази, Номхон далайн бүсийн тахир дутуу иргэдийг дэмжих 10 жилийн ажлыг Монгол Улсад эрхлэн зохион байгуулах Үндэсний хороо" | Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд |
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
