- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 65
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Олон улсын байгууллагуудын татвар хандивын тухай" Засгийн газрын 1998 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад "Үнэт цаасны комиссын олон улсын байгууллага" гэсэн 48 дахь заалтыг нэмсүгэй.
2. Үнэт цаасны хороо Үнэт цаасны комиссын олон улсын байгууллагын гишүүнээр элссэнтэй холбогдуулан гишүүний жилийн хураамж болох 6750 ам.долларыг 2002 оноос эхлэн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
