- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2000-28-т/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2004 оны 2 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 30
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2000-28-т/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2000 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 28 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд "Монголын үндэсний радио, телевизэд" гэснийг "Монголын үндэсний радио, телевизийн хэрэг эрхлэх газарт" гэж өөрчилсүгэй
2. "Журам батлах тухай" Засгийн газрын 2000 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан "Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, хувь этгээдээс хураан төвлөрүүлэх журам"-ын 1-д "дүрмийн" гэснийг "журмын" гэж, 7-д "70 хувийг Монголын үндэсний телевизэд, 10 хувийг "Улаанбаатар" телевизэд, 10 хувийг "MN-25 дугаар суваг" телевизэд, 10 хувийг "Ийгл" телевизэд" гэснийг "75 хувийг Монголын үндэсний телевизэд, 7 хувийг "Улаанбаатар" телевизэд, 6 хувийг "MN-25 дугаар суваг" телевизэд, 6 хувийг "TV-5" телевизэд, 6 хувийг "TV-9" телевизэд" гэж, 10-т "Монголын үндэсний радио, телевизэд" гэснийг "Монголын үндэсний радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дэргэд" гэж тус тус өөрчлөн мөн журмын 4-ийн "Телевизийн" гэсний өмнө "Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дэргэд" гэж, 8-ын "дамжуулан" гэсний өмнө "шууд буюу давтан" гэж тус тус нэмсүгэй .
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
