- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ЗААЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛЫН ЗААЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1996 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 88
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Хувьчлагдах обьектын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1996 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтуудаар батлагдсан "1996-1997 онд хувьчлагдах улсын үйлдвэрийн газрын жагсаалт", "төрийн өмч давамгайлсан болон төрийн өмчийн оролцоотой компаниудад байгаа төрийн өмчлөлийн хувьцаа, ногдол хувиас хувьчлах жагсаалт"-д дуудлага худалдаа /ДХ/ болон багцлан хөрөнгийн биржээр худалдаалах /БХБ/ аргаар хийгдэхээр заасан обьектуудын хувьчлалын ажлыг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авахыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс /Л.ЭНЭБИШ/, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын Шадар сайд Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
