- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛЫН ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТУХАЙ
1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 217
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Хууль зүйн яам, Төрийн өмчийн хорооны саналыг үндэслэн "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1997 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 160 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр"-ийн "Хувьчлах жижиг аж ахуйн нэгжүүд" гэсэн хэсгийн Улсын үйлдвэрийн газруудын жагсаалтаас "304. Улаанбаатар. Сүхбаатар. Дэлгэрэх нэгдэл. 100.40" гэснийг хассугай..
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
