A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛЫН ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1998 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 62

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв зохион байгуулах тухай" Засгийн газрын 1996 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 286 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг "Тус төвийг орлогоороо зарлагынхаа зохих хэсгийг нөхөх зарчимд үе шаттайгаар шилжүүлэх арга хэмжээ авахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу, Сангийн сайд П.Цагаан нарт тус тус зөвшөөрсүгэй" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Дэд бүтцийн хөгжлийн сайд бөгөөд Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.НЯМДАВАА

Сангийн сайд П.ЦАГААН