A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛЫН ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2001 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 58

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт, зардлын норматив батлах тухай" Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 84 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн "...захирагчаас..." гэснийг "...захирагчид улс хоорондын ярианы эрхтэйгээр, нэг сард 150,0 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхаар," гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН